Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-20
0 сэтгэгдэл

Компанийн тухай хуульд заасны дагуу Хувьцаат компаниуд нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг жил бүрийн 5-р сарын 1-ны дотор зарлан хуралдуулах үүрэгтэй байдаг.

Гэвч энэ жил Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниудаас 143 хувьцаат компани буюу 72% нь ХЭХ-аа хуралдуулсан билээ.

Иймд Санхүүгийн Зохицуулах Хорооноос 53 компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болсоныг албан ёсоор зарлалаа. Ингэснээр дээрх компаниудын ТУЗ-ийн энэ өдрөөс хойш байгуулсан аливаа гэрээ хэлцэл, шийдвэр хүчин төгөлдөр бус болж байгаа юм. Гэхдээ хувьцаат компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн Хувьцаа эзэмшигчдийн хурал худалдуулах эрх нь хэвээр байгаа.

Онцлон тэмдэглэхэд дээрх компаниудын олонхи нь буюу 38 компани нь 3 жил дараалан энэхүү жагсаалтад багтсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.