Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-20
0 сэтгэгдэл

МХБ-ийн үнэт цаасны II ангилалд бүртгэлтэй Тахько /MSE:TAH/ болон Материалимпекс /MSE:MIE/ компаниуд ногдол ашгаа хувьцаа эзэмшигчиддээ олгосон байна.

Тодруулбал, Тахько /MSE:TAH/-ийн хувьд 629 жижиг хувьцаа эзэмшигчийн дансанд нийт 110.6 сая төгрөг байршуулжээ. Тус компанийн хувьд 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаандаа 108 төгрөг олгож байгаа юм.

Харин Материалимпекс /MSE:MIE/ компани нь 2016 онд нэгж хувьцаандаа 18 төгрөг олгохоор шийдвэрлээд байсан боловч олгоогүй байсан ба уг ногдол ашгийг 1,557 хувьцаа эзэмшигчийн 3.3 сая төгрөгийг нөхөн олгожээ. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TAH 1995-04-18 1 189 983 10200 (2019-06-13)
MSE:MIE 1992-10-20 1 368 206 7000 (2019-06-14)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.