Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-20
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn сайтын зүгээс сар бүр хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь туслах зорилгоор зах зээл дээр Тренд болж буй хувьцааг танилцуулж байгаа. 

АПУ /MSE:APU/ компанийн хувьцаа хөрөнгө оруулагчдын дунд Трендээ хадгалсан хэвээр байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид тус компанийн хувьцаанд хамгийн ихээр хөрөнгө оруулалт хийж, зах зээл дээр эрэлттэй байсаар байгаа юм. Нэмж хэлэхэд тус компани 2018 оноос хойш энэхүү жагсаалтыг тэргүүлсээр байгаа гэдгийг онцлох хэрэгтэй.

Харин энэ удаагийн ТОП-5-ийн жагсаалтад IPO гаргасан компаниуд болох Ард кредит /MSE:AIC/ болон Түмэн шувуут /MSE:TUM/ нар нэмэгдлээ.
Ингээд 4 сарын 12-ны байдлаар Тренд болж буй 5 компани:

1. АПУ /MSE:APU/
2. Лэндмн ББСБ /MSE:LEND/
3. Говь /MSE:GOV/
4. Ард кредит /MSE:ADB/
5. Түмэн шувуут /MSE:TUM/

Харин бусад компанитай холбоотой мэдээ мэдээллийг манай сайтаас авч болно.

Тренд хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:ADB 2018-11-30 280 000 000 69,87 (2019-06-18)
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 559 (2019-06-18)
MSE:LEND 2018-03-12 800 000 000 59,7 (2019-06-18)
MSE:GOV 1994-11-30 780 112 500 282,03 (2019-06-18)
MSE:TUM 2018-08-16 200 000 000 173,9 (2019-06-18)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.