Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-20
0 сэтгэгдэл

Даваа гарагт хөрөнгийн зах зээлийн ТОП-20 индекс өмнөх хаалтаас -72.91 нэгжээр буюу 0.36%-иар буурч 20,173.72 нэгжид хүрэв. Тус индекс унахад сагсанд нь багтаж буй I ангилалын 5 хувьцааны ханш, II ангилалын 1 хувьцааны ханш унасан нь нөлөөлжээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш -2.85%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -0.95%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.73%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш -0.07%-иар

I  ангилалын тухайд:
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -2.50%-иар

Харин I ангилалын MSE-А индексийн хувь энэ өдөр -23.02 нэгж буюу -0.25%-иар унаж 9,323.13 нэгжид хаагдсан бол MSE-В индекс өмнөх хаалтаас 10.85 нэгжээр буюу 0.14%-иар өсч 7,851.55 нэгжид хаагдлаа.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.