Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-20
0 сэтгэгдэл

2019.05.20: Монголын Хөрөнгийн Бирж дээр 1.8 сая ширхэг үнэт цаас арилжигдан 156.2 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Үнэт цаасны төрлөөр нь харвал Засгийн газрын 156 ширхэг бонд 16.44 сая төгрөгөөр, 3 ангилалд 20 компанийн 1.8 сая ширхэг хувьцаа 139.8 сая төгрөгөөр зарагдав.

Харин I ангилалд 7 компанийн 90,987 ширхэг хувьцаа 13.1 сая төгрөгөөр, II ангилалд 11 компанийн 1.7 сая ширхэг хувьцаа 126.6 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 114 ширхэг хувьцаа 76,280 төгрөгөөр арилжигдлаа.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 200 удаагийн хэлцэл хийгдснээс Монос хүнс /MSE:MFC/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 105 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Өнөөдөр хувьцааны хоёрдогч зах зээл нь эхэлсэн Монос хүнс /MSE:MFC/-ийн 1.69 сая ширхэг хувьцаа 119.9 сая төгрөгөөр зарагдан үнийн дүн болон тоо ширхэгээр тэргүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 9 компанийн хувьцааны ханш өсч, мөн 9 хувьцааны ханш уналттай байв. Ханшийн хамгийн өндөр өсөлтийг Фронтиер лэнд групп /MSE:MDR/ компанийн хувьцааны ханш 2.86%-иар үзүүлсэн бол Өндөрхаан /MSE:ONH/-ийн ханш -14.88%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.