Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-07
0 сэтгэгдэл

2019.06.07: Энэ өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр 25 компанийн 155,809 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 36.6 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Харин МҮЦБирж дээр ямар нэг арилжаа явагдсангүй.

Үнэт цаасны I ангилалд 10 хувьцаат компанийн 66,254 ширхэг хувьцаа 25.1 сая төгрөгөөр, II ангилалд 12 компанийн 88,665 ширхэг хувьцаа 10.6 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 890 ширхэг хувьцаа 866,700 төгрөгөөр арилжигдлаа. 

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 206 хэлцэл явагдсан ба Сүү /MSE:SUU/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 62 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс /MSE:MFC/ компанийн 56,545 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, АПУ /MSE:APU/-ийн хувьцаа 8.9 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 23 хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 11 хувьцааны ханш өсч, 12 хувьцааны ханш уналттай байлаа. 

Ариг гал /MSE:EER/ компанийн хувьцааны ханш 12.5%-иар өссөн бол Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -4.31%-иар унаж хаагдлаа.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.