Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-07
0 сэтгэгдэл

Баасан гарагт хөрөнгийн зах зээлийн голлох ТОП-20 индекс уналттай хаагдснаар 2019 он гарснаас хойш хамгийн доод цэгтээ хүрлээ.

Тодруулбал, тус индекс өмнөх хаалтаас -128.79 нэгжээр буюу -0.65%-иар унаж 19,566.79 нэгжид хаагдсан бөгөөд I ангилалын 7 хувьцааны ханш, II ангилалын 1 компанийн хувьцааны ханш буурсан нь уналтад нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -1.08%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш -0.70%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -0.22%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -2.37%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш -2.79%-иар

II ангилалын тухайд:
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -4.31%-иар

Үнэт цаасны I ангилалын хувьцааны хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE-А индексийн хувьд -124.08 нэгжээр буюу -1.35%-иар буурч 9,045.31 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс 55.0 нэгжээр буюу 0.71%-иар өс ч 7,843.67 нэгжид хаагджээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.