Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-10
0 сэтгэгдэл

2019.06.10: Даваа гарагийн Монголын Хөрөнгийн Биржийн арилжаагаар 23 хувьцаат компанийн 175,712 ширхэг хувьцаа 89.5 сая төгрөгөөр арилжигдав.

Үнэт цаасны I ангилалд 10 хувьцаат компанийн 76,006 ширхэг хувьцаа 48.7 сая төгрөгөөр, II ангилалд 10 компанийн 89,595 ширхэг хувьцаа 24.3 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 10,111 ширхэг хувьцаа 16.5 сая төгрөгөөр тус тус зарагдав.

Хөрөнгө оруулагчдын хооронд 188 хэлцэл явагдсан бөгөөд Инвескор /MSE:INV/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 29 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монгол базальт /MSE:MBW/ компанийн 40,843 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Инвескор /MSE:INV/-ийн хувьцаа 16.3 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 18 хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 10 хувьцааны ханш өсч, 8 хувьцааны ханш унав. 

Шивээ овоо /MSE:SHV/ компанийн хувьцааны ханш 12.5%-иар өссөн бол Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -2.92%-иар унаж хаагдлаа.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.