Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-10
0 сэтгэгдэл

Шинэ долоо хоногийн эхний өдөр дотоодын хөрөнгийн зах зээл өсөлттэй хаагдлаа.

Сагсандаа 20 компанийг багтаасан ТОП-20 индекс гэхэд 139.80 нэгжээр буюу 0.71%-иар өссөн бөгөөд 19,706.73 нэгжид хүрэв. Уг индексийн өсөлтийг I ангилалын 5 хувьцааны ханшийн өсөлт дэмжлээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш 0.69%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш 0.80%-иар
- Махимпэкс /MSE:MMX/-ийн ханш 5.40%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш 9.46%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш 2.79%-иар

Харин I ангилалын хувьцааны хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE-А индексийн хувьд 29.53 нэгжээр буюу 0.33%-иар өсч 9,074.84 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс 5.51 нэгжээр буюу 0.07%-иар өсч 7,849.18 нэгжид хаагджээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.