Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-11
0 сэтгэгдэл

Монгол базальт /MSE:MBW/ компани 2018 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ олгох ногдол ашгийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр болсон байна.

Тодруулбал, компани нэгж хувьцаандаа 1₮-ийн ногдол ашиг олгохоор шийдвэрлээд байсан бол ТУЗ-ийн зүгээс үүнийг нэмэгдүүлж нэгж хувьцаанд 3.3₮ буюу нийт 186.2 сая төгрөгийг олгохоор болсон аж.

Энэ нь Монгол базальт /MSE:MBW/ компанийн 2018 оны цэвэр ашгийн 86% болж байгаа бөгөөд ногдол ашгаа энэ 6 сард багтаан олгох юм байна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MBW 2018-04-05 56 417 000 291 (2019-06-18)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.