Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-11
0 сэтгэгдэл

2019.06.11: Монголын Хөрөнгийн Биржийн энэ оны 111 дэх удаагийн арилжаа явагдаж, зах зээл дээр 22 хувьцаат компанийн 719,276 ширхэг хувьцаа 139.5 сая төгрөгийн гүйлгээ хийгдэв.

Үнэт цаасны I ангилалд 9 компанийн 143,685 ширхэг хувьцаа 53.8 сая төгрөгөөр, II ангилалд 11 компанийн 559,296 ширхэг хувьцаа 59.1 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 16,295 ширхэг хувьцаа 26.6 сая төгрөгөөр тус тус арилжигджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 243 удаагийн хэлцэл явагдснаас Монос хүнс /MSE:MFC/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 35 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс /MSE:MFC/ компанийн 304,828 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Инвескор /MSE:INV/-ийн хувьцаа 26.3 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 20 хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 8 хувьцааны ханш өсч, 12 хувьцааны ханш унав. 

Монгол савхи /MSE:UYN/ компанийн хувьцааны ханш 8.15%-иар өссөн бол Багануур /MSE:BAN/-ийн ханш -7.82%-иар унаж хаагдлаа.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.