Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-11
0 сэтгэгдэл

Өнөөдрийн арилжааны дүнд ТОП-20 индекс өмнөх хаалтаас -18.57 нэгжээр буюу -0.09%-иар буурч 19,688.19 нэгжид хаагдсан байна.

Индексийн уналтад сагсанд нь багтаж байгаа I ангилалын 6 хувьцааны ханш, II ангилалын 3 хувьцааны ханш унасан нь нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -0.69%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш -0.33%-иар
- Бидисек /MSE:BDS/-ийн ханш -2.38%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -0.51%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш -0.67%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -3.37%-иар
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -0.96%-иар

Үнэт цаасны I ангилалын хувьцааны хөдөлгөөнийг илэрхийлж байгаа MSE-А индексийн хувьд -17.36 нэгжээр буюу -0.19%-иар унаж 9,057.48 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс -42.03 нэгжээр буюу -0.54%-иар мөн унаж 7,807.15 нэгжид хаагджээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.