Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-12
0 сэтгэгдэл

Дотоодын хөрөнгийн зах дээр амжилттай IPO гаргаад буй Инвескор ББСБ /MSE:INV/ компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулахаар товлосон байна.

Хурал ирэх сарын 25-нд болох бөгөөд хувьцаа эзэмшигчдээрээ 2019 оны эхний хагас жилийн тайлан, компанийн дүрэм болон ТУЗ-ийн гишүүдээ сонгох зэрэг асуудлыг хэлэлцүүлэх аж.

Харин тус хуралд оролцох хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2019.07.01-ний өдрөөр тогтоожээ.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:INV 2019-05-22 71 727 918 2000 (2019-09-20)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.