Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-12
0 сэтгэгдэл

2019.06.12: Өнөөдрийн үнэт цаасны хоёрдогч захын арилжаагаар 35 компанийн 645,086 ширхэг хувьцаа зарагдаж, 138.3 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

I ангилалд 10 компанийн 248,415 ширхэг хувьцаа 37.4 сая төгрөгөөр, II ангилалд 19 компанийн 355,084 ширхэг хувьцаа 33.3 сая төгрөгөөр, III ангилалд 6 компанийн 41,587 ширхэг хувьцаа 67.5 сая төгрөгөөр зарагдсан байна.

Харин хөрөнгө оруулагчдын хооронд 273 удаагийн хэлцэл явагдснаас Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 66 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 224,708 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Инвескор ББСБ /MSE:INV/-ийн хувьцаа 66.2 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 9 хувьцааны ханш өссөн боловч, 16 хувьцааны ханш унасан бөгөөд үүнээс Бидисек /MSE:BDS/ компанийн хувьцааны ханш 6.03%-иар өссөн бол Дөрвөн уул /MSE:DRU/-ийн ханш -11.11%-иар унажээ.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.