Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-12
0 сэтгэгдэл

ТОП-20 индекс энэ өдөр -121.58 нэгжээр буюу -0.62%-иар буурснаар 2019 он гарснаас хойш хамгийн доод цэгтээ хүрч, 19,566.58 нэгжид хаагдлаа. Үүнд сагсанд нь багтаж байгаа I ангилалын 3 хувьцааны ханш, II ангилалын 2 хувьцааны ханшийн уналт нөлөөлжээ.

I ангилалын тухайд:
- Дархан нэхий /MSE:NEH/-ийн ханш -6.67%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -3.18%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш -0.95%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -0.12%-иар
- Женко тур бюро /MSE:JTB/-ийн ханш -9.08%-иар

Харин 2018 оноос шинээр тооцогдож байгаа I ангилалын хувьцааны хөдөлгөөнийг илэрхийлэгч MSE-А индекс өмнөх хаалтаас 1.76 нэгжээр буюу 0.02%-иар өсч 9,059.24 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс -35.08 нэгжээр буюу -0.45%-иар унаж 7,772.15 нэгжид хаагдсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.