Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-17
0 сэтгэгдэл

2019.06.17: Шинэ долоо хоногийн эхний өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр 3 ангилалд 22 хувьцаат компанийн 1.8 сая ширхэг хувьцаа зарагдаж, нийт 185.4 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Ангилалын үзүүлэлтээр харвал I ангилалд 11 компанийн 755,707 ширхэг хувьцаа 90.6 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 9 компанийн 1.06 сая ширхэг хувьцаа 93.6 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 2,556 ширхэг хувьцаа 1.2 сая төгрөгөөр зарагджээ.

Хөрөнгө оруулагчдын хооронд 226 удаагийн хэлцэл явагдснаас Говь /MSE:GOV/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 39 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 641,564 ширхэг хувьцаа 38.5 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр бусад компаниудаа тэргүүллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 7 хувьцааны ханш өссөн бол 12 хувьцааны ханш уналттай байлаа. Бидисек /MSE:BDS/ компанийн хувьцааны ханш 9.21%-иар өссөн бол Мик холдинг /MSE:MIK/-ийн ханш -12.0%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:GOV 1994-11-30 780 112 500 259,92 (2019-11-21)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.