Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-17
0 сэтгэгдэл

Даваа гарагийн арилжааны үр дүнд I ангилалын MSE-А индекс -232.56 нэгжээр буюу -2.57%-иар унаж 8,829.19 нэгжид хаагдлаа. Ийнхүү буурахад тус ангилалд багтаж байгаа 5 хувьцааны ханш унасан, үүнээс Мик холдинг /MSE:MIK/-ийн ханш -12.0%-иар буурч хаагдсан нь голлох нөлөөг үзүүллээ.

Харин II ангилалын MSE-В индексийн тухайд -17.56 нэгжээр буюу -0.23%-иар унаж 7,766.13 нэгжид хүрчээ.

ТОП-20 индексийн хувьд өмнхө хаалтаас -20.31 нэгжээр буюу -0.10%-иар мөн унаж 19,669.45 нэгжид хаагдав.

Индекс унахад сагсанд нь багтаж буй I ангилалын 5 хувьцааны ханш, II ангилалын 1 хувьцааны ханш унасан нь нөлөөлсөн байна. Үүнд:

I ангилалын тухайд:
- Мик холдинг /MSE:MIK/-ийн ханш -12.0%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -0.20%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -0.29%-иар
- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш -0.06%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.22%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -3.07%-иар


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.