Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-18
0 сэтгэгдэл

Хөрөнгийн зах зээлд тоглогчдын тоо 2017 оноос хойш нэмэгдэж, дотоодын иргэд хөрөнгө оруулалт хийх нь өсч байгаа.

Тэгвэл МХБ-ийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй АПУ /MSE:APU/ компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 2019.06.14-ний байдлаар 6,000-г давлаа.

Ингэснээр компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 2018 оноос хойш 23%-иар өсөөд байгаа бөгөөд энэ нь жижиг хөрөнгө оруулагчдын үзүүлэлт юм.

Хувьцааны ханшийн тухайд 560 төгрөгийн ханштай байгаа ба 2018 оны эхнээс ханш нь -21%-иар унаад байгааг хэлэх хэрэгтэй.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 562,89 (2019-07-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.