Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-18
0 сэтгэгдэл

Энэ өдөр ТОП-20 индекс 14.97 нэгжээр буюу 0.08%-иар өсч 19,684.42 нэгжид хаагдсан ба уг индексийн өсөлтийг сагсанд нь багтаж буй I ангилалын 3 хувьцааны ханш, II ангилалын 2 хувьцааны ханшийн өсөлт дэмжлээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш 4.33%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш 0.49%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш 0.49%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш 4.51%-иар
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш 0.03%-иар

I ангилалын MSE-А индексийн тухайд -44.23 нэгжээр буюу -0.50%-иар унаж 8,784.96 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс 72.82 нэгжээр буюу 0.94%-иар өсч 7,838.95 нэгжид хаагдсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.