Мэдээний дэлгэрэнгүй

2019-06-18
0 сэтгэгдэл

2019.06.18: Үнэт цаасны хоёрдогч зах дээр 32 компанийн 5.7 сая ширхэг хувьцаа зарагдаж, нийт 400.8 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

МХБ-ийн I ангилалд 9 компанийн 537,675 ширхэг хувьцаа 78.1 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 18 компанийн 705,334 ширхэг хувьцаа 52.5 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 15,816 ширхэг хувьцаа 19.2 сая төгрөгөөр зарагджээ.

Багцын арилжаагаар Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 4.5 сая ширхэг хувьцаа 250.0 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Харин хөрөнгө оруулагчдын хооронд 231 удаагийн хэлцэл явагдснаас Говь /MSE:GOV/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 32 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 468,183 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Ард кредит /MSE:ADB/-ийн хувьцаа 31.9 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 15 хувьцааны ханш өссөн бол 13 хувьцааны ханш уналттай хаагдсан байна. Дархан зочид буудал /MSE:DZG/ компанийн хувьцааны ханш 15.0%-иар өссөн бол Мерекс /MSE:MRX/-ийн ханш -7.41%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.