Мэдээний дэлгэрэнгүй

2019-07-03
0 сэтгэгдэл

Лхагва гарагийн арилжааны үр дүнд I ангилалын MSE-А индекс 34.34 нэгжээр буюу 0.36%-иар өсч 9,664.61 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс -25.86 нэгжээр буюу -0.32%-иар унаж 8,040.23 нэгжид хаагдлаа.

ТОП-20 индексийн хувьд өмнөх өдрөөс 88.12 нэгжээр буюу 0.43%-иар өсч 20,590.97 нэгжид хүрсэн байна. Үүнд I ангилалын 6 хувьцааны ханш, II ангилалын 3 хувьцааны ханш өссөн нь нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 0.54%-иар
- Бидисек /MSE:BDS/-ийн ханш 2.50%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш 0.75%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш 4.57%-иар

II ангилалын тухайд:
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш 0.80%-иар


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.