Мэдээний дэлгэрэнгүй

2019-07-04
0 сэтгэгдэл

2019.07.04: Пүрэв гарагт МХБирж дээр 35  хувьцаат компанийн 249,406 ширхэг хувьцаа нийт 95.5 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцааны I ангилалд 10 компанийн 84,155 ширхэг хувьцаа 29.8 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 17 компанийн 142,997 ширхэг хувьцаа 26.1 сая төгрөгөөр, III ангилалд 8 компанийн 22,254 ширхэг хувьцаа 39.7 сая төгрөгөөр арилжигдлаа.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 205 удаагийн хэлцэл хийгдсэн бөгөөд үүнээс Инвескор /MSE:INV/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 36 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 57,275 ширхэг хувьцаа зарагдан тоо ширхэгээр, Инвескор /MSE:INV/ компанийн хувьцаа 39.2 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 13 хувьцааны ханш өссөн бол 16 хувьцааны ханш унасан ба Хүннү менежмент /MSE:HBZ/-ийн хувьцааны ханш 15.0%-иар өсч хаагдсан бол Техник импорт /MSE:TEX/-ийн ханш -14.43%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.