Мэдээний дэлгэрэнгүй

2019-07-05
0 сэтгэгдэл
Баасан гарагт 20 компанийн хувьцааг багтаасан ТОП-20 индекс өмнөх хаалтаас 71.81 нэгжээр буюу 0.35%-иар өсч 20,723.36 нэгжид хаагдсан байна. 

Индексийн өсөлтөд сагсанд нь багтаж буй I ангилалын 5 хувьцааны ханш, II ангилалын 1 хувьцааны ханш өссөн нь нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд: 
- Сүү /MSE:SUU/-ийн ханш 6.22%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш 0.01%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш 4.29%-иар
- Бидисек /MSE:BDS/-ийн ханш 0.12%-иар

II ангилалын тухайд: 
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш 0.12%-иар

Үнэт цаасны I ангилалын MSE-А индекс 9.13 нэгжээр буюу 0.35%-иар өсч 9,694.74 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс 19.31 нэгжээр буюу
0.24%-иар мөн өсч 8,063.65 нэгжид хүрэв.

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.