Мэдээний дэлгэрэнгүй

2019-07-05
0 сэтгэгдэл
2019.07.05: Өнөөдрийн үнэт цаасны хоёрдогч зах дээр 24 компанийн 714,817 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 7.36 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгджээ.

Багцын арилжаагаар Мик холдинг /MSE:MIK/ компанийн 488,750 ширхэг хувьцаа 7.3 тэрбум төгрөгөөр, 3 ангилалд 23 компанийн 226,067 ширхэг хувьцаа 60.99 сая төгрөгөөр зарагдсан байна.

Үүнээс хувьцааны I ангилалд 10 компанийн 151,446 ширхэг хувьцаа 46.7 сая төгрөгөөр, II ангилалд 10 компанийн 71,870 ширхэг хувьцаа 12.1 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 2,751 ширхэг хувьцаа 2.2 сая төгрөгөөр арилжигдлаа.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 137 удаагийн хэлцэл хийгдсэн бөгөөд үүнээс Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 19 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ 
Мик холдинг /MSE:MIK/-ийн 488,750 ширхэг хувьцаа 7.29 тэрбум төгрөгөөр зарагдан үнийн дүн болон тоо ширхэгээр тэргүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 12 хувьцааны ханш өссөн бол 9 хувьцааны ханш уналттай байлаа. Баян-алдар /MSE:VIK/-ийн хувьцааны ханш 14.96%-иар өсч хаагдсан бол Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш -7.25%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.
 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.