Мэдээний дэлгэрэнгүй

2019-07-08
0 сэтгэгдэл

2019.07.08: Шинэ долоо хоногийн эхний өдөр үнэт цаасны хоёрдогч зах дээр 29 компанийн 365,490 ширхэг хувьцаа арилжигдаж, 72.6 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Үнэт цаасны I ангилалд 9 компанийн 148,448 ширхэг хувьцаа 46.71 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 18 компанийн 216,908 ширхэг хувьцаа 25.6 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 134 ширхэг хувьцаа 242,550 төгрөгөөр зарагдсан байна.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 200 удаагийн хэлцэл хийгдсэн ба Монос хүнс /MSE:MFC/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 35 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс /MSE:MFC/-ийн 161,799 ширхэг хувьцаа зарагдан тоо ширхэгээр, Говь /MSE:GOV/ компанийн хувьцаа 22.2 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 11 хувьцааны ханш өссөн бол 15 хувьцааны ханш унажээ. Могойн гол /MSE:BDL/-ийн хувьцааны ханш 15.0%-иар өсч хаагдсан бол Монгол савхи /MSE:UYN/-ийн ханш -7.69%-иар унажээ.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.