Мэдээний дэлгэрэнгүй

2019-07-09
0 сэтгэгдэл

Санхүүгийн Зохиуцуулах Хорооноос даваа гарагт хөрөнгийн зах зээлтэй холбоотой хэд хэдэн шийдвэр гаргасан байна.

Тухайлбал, “Үндэсний хувьчлалын сан” хаалттай, хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэн авч, зөвшөөрөл олгосон бол “Трасс Чэйн менежемент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн, “Домикс сек” ХХК-д брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.