Мэдээний дэлгэрэнгүй

2019-07-09
0 сэтгэгдэл

2019.07.09: Энэ өдрийн арилжаагаар 23 хувьцаат компанийн 561,942 ширхэг хувьцаа 157.3 сая төгрөгөөр зарагдсан байна.

Тодруулбал, үнэт цаасны I ангилалд 11 компанийн 281,368 ширхэг хувьцаа 112.2 сая төгрөгөөр, II ангилалд 10 компанийн 280,421 ширхэг хувьцаа 44.9 сая төгрөгөөр, III ангилалд 10 компанийн 153 ширхэг хувьцаа 158,270 төгрөгөөр тус тус арилжигдав.

Хөрөнгө оруулагчдын хооронд нийт 181 удаагийн хэлцэл хийгдснээс АПУ /MSE:APU/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 52 хэлцэл хийгджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс /MSE:MFC/-ийн 146,030 ширхэг хувьцаа зарагдан тоо ширхэгээр, Монгол шуудан /MSE:MNP/ компанийн хувьцаа 61.1 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 9 хувьцааны ханш өссөн бол 9 хувьцааны ханш уналттай хаагдснаас Улаанбаатар хивс /MSE:UBH/-ийн хувьцааны ханш 12.23%-иар өсч, Сор /MSE:SOR/-ийн ханш -14.71%-иар унажээ.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.