Мэдээний дэлгэрэнгүй

2019-07-22
0 сэтгэгдэл

Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд 2019 оны хагас жилийн санхүүгийн үр дүнгээ танилцуулж эхлээд байгаа.
АПУ /MSE:APU/ компанийн хувьд энэ оны эхний хагас жилд 102.3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 9.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, Борлуулалтын орлого 2.82 тэрбум төгрөгөөр буюу 2.83%-иар өссөн боловч ашигт ажиллагаа -33%-иар буурлаа. Ашиг буурахад тус компанийн ерөнхий ба удирдлагын зардал 12.25 тэрбум төгрөг буюу 122%-иар өссөн нь голлох нөлөөг үзүүлэв.

Харин онцлох нэг үзүүлэлт байгаа нь гадаад валютын ханшийн зөрүүнээс 2018 оны эхний хагас жилд 851.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол энэ онд -23.8 сая төгрөг болж буурчээ. Энэ нь АПУ /MSE:APU/ компани олон улсын санхүүгийн байгууллагуудаас авсан зээлээ өнгөрөгч онд төлж барагдуулсантай холбоотой.

Энэхүү тайлан нь охин компаниудын нэгтгэсэн үзүүлэлт биш гэдгийг хэлэх хэрэгтэй.

Хувьцааны ханшийн тухайд 2019.07.19-ний өдрийн байдлаар 572₮-ийн ханштай байгаа нь оны эхнээс -50.11₮ буюу -8.05%-иар унасан дүн. 

Гэхдээ компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо анх удаа 6,000-г давсан нь хөрөнгө оруулагчдын хувьд компанид итгэх итгэл байгаагын нэг илэрхийлэл.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 520 (2019-08-23)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.