Мэдээний дэлгэрэнгүй

2019-07-22
0 сэтгэгдэл

Үл хөдлөх хөрөнгөө түрээслэн орлого олж буй Улсын их дэлгүүр /MSE:UID/ компани 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцуулав.

Тайлант хугацаанд компани 2.7 тэрбум төгрөгийн орлого олж, нэгж хувьцаандаа EPS = 4.6₮ буюу 169.2 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.

Хамгийн сүүлд тус компанийг  “Номин реалтор” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахдаа зах зээлийн үнээс хэт багаар гэрээ байгуулж, компанийг алдагдалд оруулан, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчиж байгаа талаар СЗХ-ноос тогтоосон билээ. 

Үүнтэй холбоотойгоор СЗХороо цаашид ямар арга хэмжээ авахыг хүлээх л үлдлээ.

Хувьцааны ханшийн тухайд 501₮ байгаа бөгөөд сүүлийн хэдэн жил ханшаа тогтвортой хадгалж байгаа юм.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:UID 1998-05-07 36 807 850 700 (2019-08-23)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.