Мэдээний дэлгэрэнгүй

2019-07-22
0 сэтгэгдэл

ТОП-20 индексийн сагсанд багтаж буй Говь /MSE:GOV/ хувьцаат компани 2019 оны эхний хагас жилд 3.9 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS=5.11₮-ийн ашигтай ажилласан байна.

Ашгийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 291 сая төгрөг буюу -6.8%-иар буурсан үзүүлэлттэй гарав. Борлуулалтын орлогын тухайд тайлант хугацаанд 66.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 11.2 тэрбум төгрөг буюу 20.1%-иар өсчээ.

Говь /MSE:GOV/-ийн хувьд анхаарал татахуйц асуудал бол өр төлбөр. Хагас жилийн байдлаар тус компани 320.3 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа нь 2018 оны мөн үеэс 2 дахин өссөн дүн. Урт хугацаат зээл 84.5 тэрбум төгрөг, богино хугацаат зээл 168.5 тэрбум төгрөг байна.  Үүнээс богино хугацаат зээл 113.0 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 3 дахин өссөн нь анхаарал татаж байна.

Нэмж хэлэхэд Говь /MSE:GOV/ нь “Гоёо”ХХК-ийг 15 сая ам.доллараар худалдан авч, охин компани болгосон.

Хувьцааны ханшийн тухайд оны эхнээс 42.56₮ буюу 12.75%-иар унаад байгаа бөгөөд 2019.07.19-ны хаалтаар 291.33₮ байгаа юм.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:GOV 1994-11-30 780 112 500 277,82 (2019-08-23)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.