Мэдээний дэлгэрэнгүй

2019-07-22
0 сэтгэгдэл

Шинэ долоо хоногийн эхний өдөр ТОП-20 индекс 23.86 нэгжээр буюу 0.12%-иар өсч 20,636.09 нэгжид хаагдсан бөгөөд индексийн өсөлтийг I ангилалын 4 компанийн хувьцааны ханш, II ангилалын 2 хувьцааны ханш дэмжлээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Сүү /MSE:SUU/-ийн ханш 4.89%-иар
- Бидисек /MSE:BDS/-ийн ханш 8.40%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш 0.84%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш 0.39%-иар

II ангилалын тухайд:
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш 0.31%-иар
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш 0.25%-иар

Харин I ангилалын MSE-А индекс -63.75 нэгж буюу -0.66%-иар унаж 9,539.22 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индексийн тухайд өмнөх хаалтаас -18.47 нэгжээр буюу -0.23%-иар мөн унаж 8,168.14 нэгжид хаагдсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.