Мэдээний дэлгэрэнгүй

2019-07-22
0 сэтгэгдэл

2019.07.22: МХБирж дээр энэ өдөр 20 хувьцаат компанийн 265,742 ширхэг хувьцаа зарагдаж, нийт 56.45 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Хувьцааны I ангилалд 10 компанийн 109,595 ширхэг хувьцаа 37.1 сая төгрөгөөр, II ангилалд 6 компанийн 154,429 ширхэг хувьцаа 16.7 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 1,718 ширхэг хувьцаа 2.7 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Хөрөнгө оруулагчдын хооронд 193 удаагийн хэлцэл хийгдснээс АПУ /MSE:APU/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 25 хэлцэл хийгджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монос хүнс /MSE:MFC/-ийн 115,448 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Говь /MSE:GOV/-ийн 36,749 ширхэг хувьцаа 10.7 сая төгрөгөөр арилжигдсан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 8 хувьцааны ханш өсөлт үзүүлсэн бол, 10 компанийн хувьцааны ханш унав. Хишиг уул /MSE:HSX/-ийн хувьцааны ханш 12.5%-иар өссөн бол Цагаан толгой /MSE:TSA/-ийн ханш -14.47%-иар унасан байна.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

 

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.