МХБ-ийн үнэт цаасны II ангилалд бүртгэлтэй Шивээ овоо /MSE:SHV/хувьцаат компани энэ оны эхний хагас жилд 25.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна.
Борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 10 орчим хувиар өссөн боловч -3.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.
Компанийн зүгээс төвийн эрчим хүчний станцуудад нийлүүлж буй нүүрсний үнэ нь олборлолтын өртгөөсөө бага байгаа нь алдагдлын гол шалтгаан гэж тайлбарладаг билээ.
Өөр нэг асуудал байдаг нь өр төлбөр. Тайлангийн үзүүлэлтээс харахад Шивээ овоо /MSE:SHV/ нь 124.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бол 122.4 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна. Өр төлбөрийн 76.1 тэрбумийг урт хугацаат, 46.2 тэрбумийг богино хугацаат өр төлбөр бүрдүүлжээ.
Хувьцааны ханшийн тухайд зах зээл дээр тогтворотой байгаа ба 2019.08.06-ны өдрөөр 2,280₮-ийн ханштай байна.
Симбол | Биржид бүртгэгдсэн | Хувьцааны тоо | Салбар | Хаалтын ханш |
---|---|---|---|---|
MSE:SHV | 1992-08-01 | 13 419 101 | 2580 (2019-11-11) |