Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-07
0 сэтгэгдэл

2019.08.07: Монголын Хөрөнгийн Бирж дээр энэ өдөр 24 хувьцаат компанийн 179,516 ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 54.88 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Хувьцааны I ангилалд 9 компанийн 87,967 ширхэг хувьцаа 30.5 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 8 компанийн 83,444 ширхэг хувьцаа 13.07 сая төгрөгөөр, III ангилалд 7 компанийн 8,105 ширхэг хувьцаа 11.26 сая төгрөгөөр арилжигджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 186 удаагийн хэлцэл хийгдсэн бөгөөд Говь /MSE:GOV/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 34 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Арилжааны идэвхиэр Говь /MSE:GOV/-ийн 59,221 ширхэг хувьцаа 17.96 сая төгрөгөөр арилжигдан тоо ширхэг болон үнийн дүнгээр дахин тэргүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн өөрчлөлтийг харвал 8 хувьцааны ханш өссөн боловч 12 хувьцааны ханш уналттай байлаа. Мерекс /MSE:MRX/-ийн хувьцааны ханш 10.82%-иар өссөн бол Хар тарвагатай /MSE:TVT/-ийн ханш -14.85%-иар унасан байна.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.