Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-07
0 сэтгэгдэл

Өнөөдрийн арилжааны үр дүнд I ангилалын MSE-А индекс -11.79 нэгж буюу -0.13% –иар буурч 9,407.97 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс 18.36 нэгжээр буюу 0.23%-иар өсч 8,045.95 нэгжид хүрлээ.

ТОП-20 индексийн тухайд энэ өдөр 16.21 нэгжээр буюу 0.08%-иар өсч 20,512.37 нэгжид хаагдсан бөгөөд индексийн өсөлтийг сагсанд нь багтаж байгаа I ангилалын 3 хувьцааны ханш, II ангилалын 1 хувьцааны ханш нөлөөлсөн байна. Үүнд:

I ангилалын тухайд:
- Сүү /MSE:SUU/-ийн ханш 3.41%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 0.98%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш 0.70%-иар 

II ангилалын тухайд:
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш 0.11%-иар


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.