Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-08
0 сэтгэгдэл

2019.08.08: Пүрэв гарагийн арилжаагаар 3 ангилалд 21 компанийн 269,425 ширхэг хувьцаа 205.25 сая төгрөгөөр зарагдсан бол багцын арилжаагаар Баярлаг сүмбэр /MSE:BAJ/-ийн 64,661 ширхэг хувьцаа 203.7 мянган төгрөгөөр зарагджээ.

Ангилалын хувьд I ангилалд 9 компанийн 76,782 ширхэг хувьцаа 43.0 сая төгрөгөөр, II ангилалд 10 компанийн 178,478 ширхэг хувьцаа 149.6 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 14,165 ширхэг хувьцаа 12.6 сая төгрөгөөр тус тус зарагджээ.

Хэлцэлийн үзүүлэлтийг харвал хөрөнгө оруулагчдын хооронд 303 удаагийн хэлцэл хийгдсэн ба үүнээс Түмэн шувуут /MSE:TUM/ болон Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаан дээр тус бур 83 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн 69,625 ширхэг хувьцаа 134.65 сая төгрөгөөр арилжигдан тоо ширхэг болон үнийн дүнгээр дахин тэргүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 20 хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 10 хувьцааны ханш өсч, мөн 10 хувьцааны ханш уналттай байлаа. 

Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцааны ханш 6.38%-иар өссөн бол Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш -12.72%-иар унасан байна.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:AARD 1992-02-04 28 614 263 1881 (2019-12-12)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.