Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-08
0 сэтгэгдэл

Өнөөдрийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс өмнөх хаалтаас -135.78 нэгжээр буюу -0.66%-иар унаснаар 20,376.59 нэгж хүрлээ. Уг индексийн уналтанд I ангилалын 7 хувьцааны ханш, II ангилалын 2 хувьцааны ханш буурсан нь нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -0.99%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -2.54%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -0.31%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -2.54%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш -12.72%-иар 

II ангилалын тухайд:
- Женко тур бюро /MSE:JTB/-ийн ханш -3.06%-иар
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш -0.08%-иар

Харин үнэт цаасны I ангилалын MSE-А индексийн хувьд -88.62 нэгж буюу -0.94% –иар буурч 9,319.35 нэгжид, II ангилалын MSE-В индекс 62.63 нэгжээр буюу 0.78%-иар өсч 8,108.58 нэгжид тус тус хаагдсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.