Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-09
0 сэтгэгдэл

МХБ-ийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй Талх чихэр /MSE:TCK/ компани 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа.

Тайлангаас харвал компанийн борлуулалтын орлого 25.3 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 5.2 тэрбум төгрөг буюу 26.1%-иар өссөн үзүүлэлт болов. Сүүлийн 3 жилийн үзүүлэлтийг харвал борлуулалт тогтмол өсөлттэй гарсан байна.

Харин ашигт ажиллагааны тухайд нэгж хувьцаандаа EPS=733.8₮ буюу 751.2 сая төгрөгийн ашиг хийжээ.

Хувьцааны ханш энэ он гарснаас хойш 11.9%-иар буураад байгаа ба 2019.08.08-ны өдрөөр 17,000₮-ийн ханштай байна. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TCK 1994-11-30 1 023 703 17020 (2019-08-20)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.