Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-09
0 сэтгэгдэл

2019.08.09: Энэ өдөр 3 ангилалд 19 хувьцаат компанийн 358,247 ширхэг хувьцаа арилжигдан, 163.53 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Харин Засгийн газрын 533 ширхэг бонд хоёрдогч зах дээр 53.7 сая төгрөгөөр арилжигджээ.

Хувьцааны I ангилалд 9 компанийн 163,765 ширхэг хувьцаа 49 сая төгрөгөөр, II ангилалд 8 компанийн 191,346 ширхэг хувьцаа 108.9 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 3,136 ширхэг хувьцаа 5.3 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Хэлцэлийн үзүүлэлтийг харвал хөрөнгө оруулагчдын хооронд 164 удаагийн хэлцэл хийгдсэн ба Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаан дээр 37 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монгол базальт /MSE:MBW/-ийн 116,587 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаа 64.67 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр дахин тэргүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 17 хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 7 хувьцааны ханш өсч, 10 хувьцааны ханш уналттай байлаа. 

Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцааны ханш -4.33%-иар унаж хаагдсан бол Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш 2.7%-иар өсөв.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.