Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-09
0 сэтгэгдэл

Баасан гарагийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс 18.74 нэгжээр буюу 0.09%-иар өсч 20,395.33 нэгж хаагдсан бөгөөд индексийн өсөлтийг I ангилалын 3, II ангилалын 1 компанийн хувьцааны ханш өсөлт үзүүлсэн нь дэмжлээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш 2.70%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 2.60%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш 0.19%-иар 

II ангилалын тухайд:
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш 0.01%-иар

I ангилалын MSE-А индексийн тухайд энэ өдөр 18.74 нэгж буюу 0.09% –иар өсч 9,329.75 нэгжид, харин үнэт цаасны II ангилалын MSE-В индекс -49.32 нэгж буюу -0.61%-иар унаж 8,059.26 нэгжид хүрчээ.

МХБ-ийн зах зээлийн нийт үнэлгээ өмнөх өдрөөс 4.3 тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд 2,561.6 тэрбум төгрөгт хүрлээ.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.