Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-12
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn сайтын зүгээс сар бүр хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь туслах зорилгоор зах зээл дээр Тренд болж буй хувьцааг танилцуулж байгаа. 

Энэ удаа 2018 оноос хойш хувьцаа хөрөнгө оруулагчдын дунд Трендээ хадгалсан АПУ /MSE:APU/ компани нэг байр ухарч, Говь /MSE:GOV/ компани тэргүүлж эхэллээ. Тус компанийн хувьд “Гоёо”ХХК-ийг худалдан авсан болон АНУ-д бүтээгдэхүүнээ татваргүй гаргах таатай боломж бүрдэнэ гэсэн мэдээллүүдтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид идэвхижсэн нь нөлөөллөө.

Ингээд Тренд болж буй ТОП-5-ийн компани:
1. Говь /MSE:GOV/
2. АПУ /MSE:APU/
3. Лэндмн ББСБ /MSE:LEND/
4. Монгол базальт /MSE:MBW/
5. Сүү /MSE:SUU/

Харин бусад компанитай холбоотой мэдээ мэдээллийг манай сайтаас авч болно.

Тренд хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:SUU 1992-08-31 344 000 000 195,14 (2019-08-23)
MSE:GOV 1994-11-30 780 112 500 277,82 (2019-08-23)
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 520 (2019-08-23)
MSE:LEND 2018-03-12 800 000 000 54,59 (2019-08-23)
MSE:MBW 2018-04-05 56 417 000 345 (2019-08-23)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.