Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-12
0 сэтгэгдэл

Даваа гарагт хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд уналт үзүүллээ. Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх хаалтаас -162.0 нэгжээр буюу -0.79%-иар унаж 20,233.33 нэгж хаагдсан б индекс унахад сагсанд нь багтаж буй I ангилалын 5, II ангилалын 3 хувьцааны ханш буурсан нь нөлөөлсөн байна. Үүнд:

I ангилалын тухайд:
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -4.67%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.30%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -1.27%-иар 
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -0.86%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш -0.77%-иар

II ангилалын тухайд:
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -0.05%-иар
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш -0.20%-иар
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -1.56%-иар


Харин үнэт цаасны I ангилалын MSE-А индекс -27.56 нэгж буюу -0.30% –иар унаж 9,302.19 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс -10.21 нэгж буюу -0.13%-иар буурч 8,049.05 нэгжид хаагдсан байна.



Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.