Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-12
0 сэтгэгдэл

2019.08.12: Даваа гарагт МХБирж дээр 22 компанийн 130,156 ширхэг хувьцаа арилжигдан 80.2 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

I ангилалд 7 компанийн 73,387 ширхэг хувьцаа 33.9 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 9 компанийн 53,241 ширхэг хувьцаа 41.7 сая төгрөгөөр, III ангилалд 6 компанийн 3,528 ширхэг хувьцаа 4.6 сая төгрөгөөр арилжигджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 193 удаагийн хэлцэл хийгдсэн бөгөөд Говь /MSE:GOV/-ийн хувьцаан дээр 39 хэлцэл хийгджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн 28,077 ширхэг хувьцаа 19.86 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн өөрчлөлтийг харвал 5 компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцааны ханш уналттай байв. Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн хувьцааны ханш 3.52%-иар өссөн бол Мерекс /MSE:MRX/-ийн ханш -13.73%-иар уналаа.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.