Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-13
0 сэтгэгдэл

2019.08.13: Үнэт цаасны хоёрдогч зах дээр 28 хувьцаат компанийн 103,596 ширхэг хувьцаа нийт 32.1 сая төгрөгөөр арилжигдлаа. Арилжааны үзүүлэлтийг ангилалаар нь харвал I ангилалд 9 компанийн 42,294 ширхэг хувьцаа 11.7 сая төгрөгөөр зарагдсан байна.

Харин II ангилалд 13 компанийн 54,378 ширхэг хувьцаа 12.4 сая төгрөгөөр, III ангилалд 6 компанийн 6,924 ширхэг хувьцаа 7.98 сая төгрөгөөр тус тус зарагдав.

Хөрөнгө оруулагчдын хооронд 173 удаагийн хэлцэл хийгдснээс АПУ /MSE:APU/-ийн хувьцаан дээр 25 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Энэ өдөр Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 24,835 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Инвескор ББСБ /MSE:INV/-ийн хувьцаа 6.52 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүлжээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн өөрчлөлтийг харвал 5 хувьцааны ханш өссөн боловч, 15 хувьцааны ханш уналттай байлаа. Могойн гол /MSE:BDL/-ийн хувьцааны ханш өдрийн дээд 15.0%-иар өссөн бол Өндөрхаан /MSE:ONH/-ийн ханш -14.99%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BDL 1992-08-01 829 622 9000 (2019-12-02)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.