Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-23
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn сайтаас иргэд, олон нийтэд зориулан “ХУВЬЦААНЫ ЛАВЛАХ” номыг гаргаад байгаа билээ. 

Энэхүү номонд хөрөнгийн бирж дээр байгаа бүх хувьцаат компанийн талаар мэдээлэл, тэдэнтэй холбоо барих болон өмч хувьчлалаас хойш хувьцаа эзэмшигчидэд олгосон ногдол ашгийн мөнгөн дүн, мөн бусад хэлбэрээр олгогдсон мөнгө, иргэд ногдол ашгаа хэрхэн авах талаар зөвлөгөө, сүүлийн үед иргэд сонирхох болсон хувьцааны арилжаанд хэрхэн оролцох, үнэт цаасны дансаа хэрхэн нээх зэрэг хэрэгцээт зөвлөгөө, мэдээллийг багтаасан байна.

Номыг иргэдийн гарт хүрэхэд сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт Банк ивээн тэтгэн, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо хамтран ажилласан юм. 

mbHNi.jpg

mbNxV.jpg


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.