Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-23
0 сэтгэгдэл

Жилдээ 2 удаа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгож буй Гермес центр /MSE:HRM/ компани 2019 оны хагас жилийн ашгаас ногдол ашгийн хэмжээгээ зарлав.

Компани хагас жилд 481.3 сая төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS = 6.13₮-ийн цэвэр ашигтай ажиллсан бөгөөд уг ашгийнхаа 93%-ийг буюу 447.7 сая төгрөгийг ногдол ашигт олгох аж. Энэ нь нэгж хувьцаанд 5.7₮ болж байгаа.

mmleA.png

Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг өдрийг 2019.09.02-ны өдрөөр тогтоожээ.

Гермес центр /MSE:HRM/-ийн хувьд 2019.08.16-ны байдлаар 933 хувьцаа эзэмшигчтэй байгаагаас 2 хувьцаа эзэмшигчийн мэдэлд хувьцааны 84.02% нь, үлдсэн 15.98% нь бусад жижиг хувьцаа эзэмшигчийн мэдэлд байна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:HRM 2008-05-16 78 543 001 128 (2019-09-20)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.