Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-23
0 сэтгэгдэл

2019.08.23: Монголын Хөрөнгийн Бирж дээр 21 компанийн 58,328 ширхэг хувьцаа 25.9 сая төгрөгөөр арилжигдсан нь 2019 он гарснаас хойш хамгийн бага дүнтэй арилжаа явагдсан өдрийн нэг болов.

Үнэт цаасны I ангилалд 7 компанийн 41,045 ширхэг хувьцаа 15.1 сая төгрөгөөр, II ангилалд 10 компанийн 14,780 ширхэг хувьцаа 7.2 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 2,503 ширхэг хувьцаа 3.7 сая төгрөгөөр тус тус арилжигдав.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 144 хэлцэл хийгдснээс Говь /MSE:GOV/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 41 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Говь /MSE:GOV/-ийн 22,545 ширхэг хувьцаа 6.29 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 16 хувьцааны ханшид өөрчлөлт гарсан бөгөөд үүнээс 8 хувьцааны ханш өсч, 8 хувьцааны ханш уналттай байлаа. Хүрд /MSE:HRD/-ийн хувьцааны ханш 15.0%-иар өссөн бол Автоимпэкс /MSE:AOI/-ийн ханш -10.05%-иар буурлаа.

www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ-ыг ЭНД дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.