Мэдээний дэлгэрэнгүй

2019-08-23
0 сэтгэгдэл

Баасан гарагт 20 хувьцаат компанийг багтаасан ТОП-20 индекс -26.72 нэгж буюу -0.14%-иар буурч 19,522.19 нэгж хүрсэн байна. 

Тус индекс буурахад сагсанд нь багтаж байгаа I ангилалын 4 хувьцаа, II ангилалын 2 компанийн хувьцааны ханш уналт үзүүлсэн нь нөлөөлөв.

I ангилалын тухайд:
- Говь /MSE:GOV/-ийн ханш -2.86%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш -1.74%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -0.94%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -0.67%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -2.31%-иар
- Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн ханш -0.22%-иар

Үнэт цаасны I ангилалын MSE-А индекс -38.49 нэгж буюу -0.42% –иар буурч 9,042.33 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс 106.81 нэгж буюу 1.38%-иар өсч 7,820.33 нэгжид хаагдсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.