Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-05
0 сэтгэгдэл

Өнөөдрийн арилжааны үр дүнд ТОП-20 болон бусад ангилалын индексүүд уналттай хаагдсан байна.

ТОП-20 индекс гэхэд өмнөх хаалтаас -14.98 нэгж буюу -0.0%-иар буурч 19,675.32 нэгжид хаагджээ. Үүнд сагсанд нь багтаж буй I ангилалын 7 компанийн хувьцаа ханш, II ангилалын 2 хувьцааны ханш унасан нь нөлөөлжээ.

I ангилалын тухайд:
- Говь /MSE:GOV/-ийн ханш -0.10%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -0.19%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.30%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -4.04%-иар
- Махимпэкс /MSE:MMX/-ийн ханш -1.69%-иар

II ангилалын тухайд:
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш -3.85%-иар
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -0.57%-иар

I ангилалын MSE-А индексийн хувьд -27.31 нэгж буюу -0.30% –иар буурч 9,004.57 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-В индекс -60.63 нэгж буюу -0.77%-иар унаж 7,776.79 нэгжид хаагдлаа.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.