Мэдээний дэлгэрэнгүй

2019-09-06
0 сэтгэгдэл

2019.09.06: Баасан гарагт үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр 1.15 сая ширхэг хувьцаа арилжигдан нийт 107.2 сая төгрөгийн гүйлгээ явагдсан байна.

Ангилалын тухайд хувьцааны I ангилалд 7 компанийн 1.03 сая ширхэг хувьцаа 72.1 сая төгрөгөөр зарагдсан бол II ангилалд 14 компанийн 121,992 ширхэг хувьцаа 34.8 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 154 ширхэг хувьцаа 282,200 төгрөгөөр зарагджээ.

Салбарын үзүүлэлтийг харвал нийт 10 салбарын хувьцаа арилжигдснаас Санхүүгийн салбарт 1.04 сая ширхэг хувьцаа 72.9 сая төгрөгөөр арилжигдан энэ өдрийн арилжааны 68.1%-ийг бүрдүүлсэн байна.

Хөрөнгө оруулагчдын хооронд 143 удаагийн хэлцэл хийгдснээс Ард санхүүгийн нэгдэл /MSE:AARD/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 28 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 1.02 сая ширхэг хувьцаа 54.8 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр тэргүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 10 хувьцааны ханш өсч 6 хувьцааны ханш уналттай байлаа. Багануур /MSE:BAN/-ийн хувьцааны ханш 6.11%-иар өссөн бол Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш -5.56%-иар буурлаа.

www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТОЙМ-ыг ЭНД дарж үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.